ЭХ ОРНЫХОО ТОРГОН ХИЛИЙГ АМЬ ХАЙРЛАХГҮЙ САХИН ХАМГААЛДАГ ХИЛЧДИЙН ОЙН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

   Монгол Улсад орчин цагийн Хил хамгаалах байгууллага үүсч хөгжсөний түүхт 91 жилийн ойн баяр энэ онд тохиож байна.
  Эх орныхоо торгон хилийг амь хайрлахгүй сахин хамгаалдаг хилчдийн ойн баярын арга хэмжээ өнөөдөр /2024.09.17/ Монгол Улсын баатар Д.Намнангийн нэрэмжит Хилийн цэргийн 0165 дугаар ангийн соёлын төвд зохион байгуулагдлаа.
  Хилчдийн баярын арга хэмжээнд аймгийн Засаг дарга А.Камелият оролцож, “Монгол Улсынхаа Үндэсний аюулгүй байдал, улсын хилийн халдашгүй дархан байдлыг хамгаалах үүргийг үеийн үед биелүүлж ирсэн ахмад хилчид, энэхүү хариуцлагатай бөгөөд хүндтэй үйл хэргийг үргэлжлүүлж буй хилчин дайчддаа орчин цагийн Хил хамгаалах байгууллага үүсэж хөгжсөний 91 жилийн ой, “Хилчдийн өдөр”-ийн баярын мэндийг дэвшүүлж, хариуцлагатай үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаад талархал илэрхийлэн Хилийн цэргийн 0165 дугаар ангид ажил үүргээ гүйцэтгэхэд нь зориулж 6 мотоцикл олгохоо мэдэгдлээ.
   Ойн баярын хүрээнд 2024 онд цэргийн тэтгэвэрт гарсан ахмад хилчид ангийн байлдааны туганд хүндэтгэл үзүүлэв.
   Монгол Улсын дөрвөн зүг найман зовхист хилчид торгон хил дээр ард түмнийхээ амгалан байдлын төлөө эх орноо хамгаалж байна.

You May Also Like