УИХ-ын гишүүн Т.Аубакирын санаачилгаар төрийн албан хаагчдыг унаажуулах ажлын хүрээнд Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 300 мотоциклийг багийн Засаг дарга, багийн эмч нар, төрийн захиргааны байгууллага болон төрийн өмчит байгууллагуудын албан хаагчдад гардууллаа.
Мотоциклийг Алтай, Алтанцөгц, Баяннуур, Бугат, Булган, Буянт, Ногооннуур, Сагсай, Толбо, Улаанхус, Цэнгэл, Өлгий сумдын багийн Засаг дарга, багийн эмч нарт болон Хөхсэрхийн нурууны тусгай хамгаалалттай газар, Ус, цаг уур, орчны шинжилгээний газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Хилийн цэргийн 0165 дугаар анги, Хилийн цэргийн 0285 дугаар анги, Зэвсэгт хүчний 340 дугаар анги, Зэвсэгт хүчний 331 дүгээр анги, Зэвсэгт хүчний 116 дугаар тусгай салбар, Цахилгаан шугам сүлжээний газар, Мэдээлэл холбоо сүлжээ компани, Нийгмийн даатгалын газар, Мал эмнэлгийн газар, аймгийн ЗДТГ, Зооноз өвчин судлалын төв, Байгаль орчны газар, Хот тохижуулах алба, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Ногооннуур сумын ЦШСГ-ын монтиор, Цэргийн штаб, Монголын цахилгаан холбоо зэрэг байгууллагуудын албан хаагчдад хуваарилан гардуулан өгөв.
Мотоцикл гардуулах үйл ажиллагаанд УИХ-ын гишүүд Т.Аубакир, Х.Жангавыл, аймгийн Засаг даргын орлогч Х.Арман, Орон нутгийн өмчийн газрын Б.Серик нар оролцож, мэндчилгээ дэвшүүллээ.