ИТХ-ын хүндэтгэлийн хуралдаан болж, 2020-2024 онд аймгийн ИТХ-аас хийж, хэрэгжүүлсэн ажлын тайлан илтгэлийг танилцуулав.
Хүндэтгэлийн хуралдаанд ИТХ-ын дарга Ш.Хавыл, аймгийн Засаг даргын орлогч Х.Арман, ИТХ-ын төлөөлөгчид, ИТХ-ын ажлын алба болон хэвлэл мэдээллийн төлөөллүүд оролцлоо.
Хуралдааныг нээж аймгийн ИТХ-ын дарга Ш.Хавыл мэндчилгээ дэвшүүлж, “Аймгийн VIII дах удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр анх 39 төлөөлөгч сонгогдсон бөгөөд үүнээс МАН-аас 25 төлөөлөгч буюу нийт төлөөлөгчийн 64,1 хувь, АН-аас 14 төлөөлөгч буюу 35,8 хувийг МАХН- аас 1 төлөөлөгч буюу 2,5 хувийг тус тус эзлэн сонгогдсон ба үүнээс 5 төлөөлөгч эмэгтэй буюу нийт төлөөлөгчийн 12,8 хувийг, 34 төлөөлөгч эрэгтэй төлөөлөгч буюу нийт төлөөлөгчийн 88,2 хувийг эзлэж байна.
Анхны хуралдааныг даргалагч А.Шаймурат төлөөлөгч хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн харамсалтай явдал болсон.Журмын нөхөр А.Шаймуратын гэгээн дурсгал бидний зүрх сэтгэлд үрд хадгалагдан үлдэх болно” гэв.
Аймгийн ИТХ-ын анхны анхдугаар хуралдааныг 2020 оны 10 дугаар сарын 28- нд хуралдуулсан байна. Түүнээс хойш ээлжит 23 хуралдаан зохион байгуулан аймаг, орон нутгийн нийгэм эдийн засгийг хөгжүүлэх олон чухал асуудлуудыг хэлэлцэж, хурлын хуралдаанаар 600 гаруй заалттай 260 тогтоол батлан ажлын мөрдлөг болгон ажиллажээ. Энэ хугацаанд Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн хурал 120 удаа хуралдаж, 175 тэргүүлэгчдийн тогтоол гарч, 2022 оноос Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу ИТХ-ын зөвлөл байгуулагдсанаар 64 Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын захирамж гарч тогтоол, захирамжийн биелэлтэд хяналт тавьж ажилласан байна.
Тухайн бүрэн эрхийн хагацаанд:
Аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүн 2020 онд 469,7 тэрбум төгрөг байсан бол 2023 онд 699,6 тэрбум төгрөгт хүрч 229,9 тэрбум төгрөгөөр буюу 48,9 хувиар өссөн дүнтэй байна.
Дотоодын нийт бүтээгдэхүүнийг салбараар нь авч үзэхэд: Хөдөө аж ахуйн салбар 36,1%, үйлдвэрлэлийн салбар 12,2%, үйлчилгээний салбар 22,8%-р өсч, Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 2020 онд 496,8 сая төгрөг байсан бол 2023 онд 539,2 төгрөгт хүрч 42,4 төгрөгөөр өссөн дүнтэй байна.
Улсын төсвийн хөрөнгө оруулалт 2020 онд 30043,2 тэрбум төгрөг байсан бол 2023 онд 174,55,8 төгрөг, Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт 2020 онд 7421,1 тэрбум төгрөг байсан бол 2023 онд 12578,6 тэрбум төгрөгт хүрсэн байна.
Энэ хугацаанд Ковид-19” халдварт цар тахлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хүндрэлийг даван туулах бодлого боловсруулан ажиллаж Дэлхийг цочроосон “Ковид-19” цар тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, эдийн засаг, нийгмийн хүндрэлийг даван туулах арга хэмжээг засгийн газар, улсын онцгой комиссоос зөвлөмж, чиглэл болгосны дагуу орон нутгийн бодит нөхцөл байдалтай уялдуулан зохион байгуулснаар хохирол багатай энэ өвчнийг дарж, хүн амын аюулгүй байдлыг ханган ажилласан байна.
2020-2023 онд мал сүрэг таван төрлөөр өсөж, аймгийн хэмжээнд төмсийг 2020 онд 250,6га газарт тариалалт хийж 455,1тн төмс хураан авч байсан бол 2023 онд 306га газарт тариалалт хийж,1 632,2тн төмс хураан авсан байна. Хүнсний ногоог 2020 онд 144,1га газарт тариалж 1355,8тн хураан авч байсан бол 2023 онд 155,1га газарт тариалж, 2023 онд 1541,6тн хүнсний ногоо хураан авч байгаа нь өссөн дүнтэй аж.
Мөн аймгийн Засаг даргын орлогч Х.Арман 2020-2024 онд хийж хэрэгжүүлсэн ажил болон 2024-2025 онд хийхээр төлөвлөсөн ажлуудыг танилцуулав.