ӨЛГИЙ СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 8 ДУГААР СУРГУУЛИЙН НЭЭЛТИЙН АЖИЛЛАГАА БОЛЛОО

   Уг үйл ажиллагаанд аймгийн ЗДТГ-ын дарга Б.Мухамед, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Адилбиш, Өлгийн сумын Засаг дарга Х.Болатбек, Боловсрол Шинжлэх Ухааны газрын дарга С.Хонаев, “Турлиахт компанийн захирал Д.Лхамсүрэн нар оролцож тус сургуулийн хамт олонд мэндчилгээ дэвшүүлэн, орон нутгийн хөгжил дэвшлийн төлөө хүчин зүтгэж, ажлын өндөр амжилт гаргасан багш нарыг аймгийн Засаг даргын нэрийн өмнөөс аймгийн тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнаж цаашдын ажил үйлсэд нь амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөлөө.
    Тус сургуулийн барилга 940 хүүхдийн суудалтай бөгөөд нийт 13.8 тэрбум төгрөгийн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж, ашиглалтад орлоо.

You May Also Like