Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Анхдугаар хуралдаан 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр болж, Баян-Өлгий аймгийн Засаг даргад Ардчилсан намын бүлгээс Есентайн Зангарыг нэр дэвшүүлж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд уламжилсан. Тэгвэл Монгол Улсын Ерөнхий сайдын 2024 оны 11 дүгээр сарын 13-ны 119 дугаар захирамжаар Е.Зангарыг аймгийн Засаг даргаар батламжилсан.
Аймгийн 18 дахь Засаг дарга А.Камелият шинээр томилогдсон аймгийн Засаг дарга Е.Зангард тамгаа гардуулан өгч, аймаг орон нутгаа хөгжүүлэх их үйлсэд амжилт хүслээ.