АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Е.ЗАНГАР АЙМГИЙН БОЛОВСРОЛ ШИНЖЛЭХ УХААНЫ ГАЗРЫН ДАРГА С.ХОНАЕВЫГ АЛБАН ӨРӨӨНДӨӨ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

    Аймгийн Засаг дарга Е.Зангар аймгийн ИТХ-ын дарга А.Бегарысын хамтаар аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын дарга С.Хонаевыг албан өрөөндөө хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар аймгийн Боловсролын салбарын тулгамдсан асуудал, гарц шийдэл, цаашид салбарын хэмжээнд эхлүүлэх томоохон шинэчлэлийн талаар санал солилцлоо.
   Аймгийн удирдлагууд “Манай аймаг ЭЕШ-ын дүнгээр жил бүр хамгийн сүүлийн байрт жагсаж байна. Орон нутгаас энэ салбарт онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа хэдий ч бодитой ахиц гаралгүй өдий хүрлээ. ЭЕШ-ын үр дүнгээр боловсролын салбарыг үнэлээд байгаа нь өөрөө өрөөсгөл ойлголт. Нам дагасан, боловсрол тааруу хүнийг дарга, захирал, эрхлэгч, багшаар томилсноос болж байдал дээрдэхгүй байна. Тийм учраас хамгийн түрүүнд боловсролын салбарыг улс төрөөс ангид байлгаж, Ардчилсан нам өөрчлөлт, бодлогын өөрчлөлт хийх анхны алхмаа нэн тэргүүнд боловсролын салбарт реформ хийхээр болсоныг онцлов.
  Аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын дарга С.Хонаев аймгийн удирдлагуудын бодлогын зоримог шинэчлэлийг хэрэгжүүлэхэд нягт хамтарч, дэмжин ажиллахаа илэрхийлэв.

You May Also Like