АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ИСЛАМ ШАШНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

   Аймгийн Засаг дарга Е.Зангар Баян-Өлгий аймагт үйл ажиллагаа явуулж буй Ислам шашны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
  Уулзалтад аймгийн ИТХ-ын төлөөлөгч Х.Батырбек, Монголын мусульманы нийгэмлэгүүдийн холбооны гүйцэтгэх захирал Н.Саулетхан, төв болон бусад сүмийн тэргүүн имамууд болох Ц.Советхан, Л.Бахыт, Ш.Даулетхан, Х.Өнерхан, Т.Аманжол нар оролцлоо.
   Уулзалтаар ислам шашны өнөөгийн байдал, цаашдын хамтын ажиллагаа, анхаарах зарим асуудлын талаар имамуудтай санал солилцлоо.

You May Also Like