Төрийн албаны 2024 оны дөрөвдүгээр улирлын шалгалт өнөөдөр буюу 11 дүгээр сарын 20-нд улс орон даяар нэгэн зэрэг эхэллээ.

Энэ удаагийн шалгалтад Баян-Өлгий аймгаас 164 иргэн оролцохоор бүртгүүлсэн байна.
Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл 1 өдөрт 5 ээлжээр, нэг ээлжид 19 иргэнийг оруулахаар бэлтгэлээ хангасан. Үүнээс гадна шалгалтын ил тод байдлыг ханган шалгуулагч болон иргэдэд шалгалтын үйл явцыг дэлгэцээр хөндлөнгөөс ажиглах боломжоор хангаж зохион байгуулж байна.

Шалгалт өгч буй нийт иргэддээ амжилт хүсье.