Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-г нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өрнүүлдэг.
Жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аянд Монгол Улс 27 дахь жилдээ нэгдэж байгаа ба “Охид эмэгтэйчүүд хаана ч аюулгүй-шалтаг бүү тооч ” уриан дор тэмдэглэн өрнүүлэх юм.
Өнөөдөр аймгийн Засаг дарга бөгөөд Жендэрийн салбар хорооны дарга Е.Зангар аймгийн хэмжээнд аяны нээлтийг хийж Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл нь хамгийн өргөн тархсан хүний эрхийн ноцтой зөрчил хэвээр байсаар байгааг дурдаж энэхүү нөлөөллийн аянд төр, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, олон нийтийг идэвхтэй оролцохыг уриалж дэмжин ажиллахаа илэрхийллээ.