Өнөөдөр /2024.11.27/ аймгийн Засаг дарга Е.Зангар Алтай сумын Засаг даргыг томилж, батламжиллаа.
2024 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд бүрэлдсэн сумдын ИТХ-аас 13 сумдын Засаг дарга нарын нэрсийг тодруулан аймгийн Засаг даргад уламжилсан билээ. Аймгийн Засаг дарга Е.Зангар Монгол улсын холбогдох хуулийн дагуу нэр дэвшүүлсэн хүмүүсийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг АТГ-т хянуулан томилж байна.
Өнөөдөр Алтай сумын ИТХ-ын төлөөлөгчдийн олонхын саналаар сумын Засаг даргад нэр дэвшүүлсэн А.Алимааг тус сумын Засаг даргаар томилж, батламжиллаа.
Аймгийн удирдлагууд шинээр томилогдсон Засаг даргад цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэж, бүрэн эрхийн хугацаанд төрөлх сумынхаа хөгжил цэцэглэлт, ард иргэдийн сайн сайхны төлөө ихийг хийж бүтээхийг үүрэг болголоо.