Аймгийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр /2024.11.29/ болж, аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний агентлагуудын удирдлагууд болон сумдын удирдлагууд танхимаар болон цахимаар оролцлоо.
Хуралдааны эхэнд аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Ербол өмнөх шуурхай хуралдаанаар өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлтийг, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Боловсрол Шинжлэх Ухааны газар,Эрүүл мэндийн газар,Эрүүл мэндийн даатгалын хэлтэс, Өлгий сум, Хүнс,хөдөө аж ахуйн газар, Ус цаг уур, орчны шинжилгээний төв болон бусад хэлтэс, албадын удирдлагуудын цаг үеийн нөхцөл байдлын талаарх тоон судалгаа, нэгдсэн мэдээллийг танилцуулав.
Дээрх мэдээлэл болон цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Засаг дарга Е.Зангар дараах үүрэг чиглэлийг өгөв.
Цагдаагийн газрын дарга Ө.Танатад
Шөнийн цагаар үйлдэгддэг зам тээврийн ослыг бууруулах, Замын хөдөлгөөний дүрэмд заасан гэрэл хэрэглэх журмын хэрэгжилтийг хангах, нийтийг хамарсан нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулахыг,
Сумдын Засаг дарга нарт
Монгол Улсын Шадар сайдын 2024 оны 11-р сарын 25-ны өдрийн “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 103 дугаар тушаалын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаж, арга зүйн дэмжлэг үзүүлэхээр байгуулагдсан ажлын хэсэг 2024 оны 12-р сарын 02-ны өдрөөс бүх сум, багууд дээр ажиллах болсон тул ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шаардлагатай мэдээ, мэдээллээр хангаж, хамтран ажиллахыг
Бүх байгууллагын дарга нарт
Тухайн байгууллагаас ажлын байрны сул орон тоо гарсан тохиолдолд аймгийн удирдлагуудад танилцуулж, нээлттэй сонгон шалгаруулалт явуулж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт бүртгэлтэй байгаа ажилгүй, эмзэг бүлгийн иргэдийг ажлын байрны сул орон тоонд томилж ажиллахыг
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга А.Галия
Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулах, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах чиглэлээр тодорхой арга хэмжээ авч ажиллахыг тус тус үүрэг болголоо.