Баян-Өлгий аймгийн ИТХ-ын 2023 оны 217-р тогтоолоор баталсан аймгийн “Оны шилдгүүдийг шалгаруулах журам”-ын дагуу тухайн жилд аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулан эрхэлсэн ажлын үзүүлэлтээр онцгой амжилт гаргаж, идэвх зүтгэлтэй ажиллаж байгаа албан байгууллага, аж ахуйн нэгж болон ажилтан алба хаагч, хувь хүнийг ОНЫ ШИЛДЭГ НОМИНАЦ-аар шалгаруулах уламжлалтай юм.
Иймээс 2024 онд хариуцсан салбарыг манлайлж, онцгой амжилт гарган ажиллаж байгаа албан байгууллага, аж ахуйн нэгж болон ажилтан алба хаагч, хувь хүн та аймгийн ОНЫ ШИЛДЭГ НОМИНАЦ-д нэр дэвшүүлэх материалыг 2024 оны 12-р сарын 20-ны өдөр хүртэл аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст үнэн зөв бүрдүүлэн ирүүлэхийг хүсье. Оны шилдгүүдийг шалгаруулах журмыг хавсаргав.
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР