Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен Цахим хөгжил, Инновац, Харилцаа холбооны яамтай хамтран төрийн үйлчилгээг орон нутгийн ард иргэддээ ойртуулах зорилгоор 10 сумыг төрийн цахим үйлчилгээний КИОСК машинаар хангахаар боллоо.
Ингэснээр Баян-Өлгий аймгийн иргэд өөрт ойр байрлаж буй киоск машинаас төрийн 103, хувийн хэвшлийн 600 орчим үйлчилгээг авах боломжтой боллоо.
Баян-Өлгийн ард түмэнд төрийн үйлчилгээг ойртуулж өгсөн Цахим хөгжил, Инновац, Харилцаа холбооны сайд Ц.Баатархүү-д аймгийн иргэдийн өмнөөс талархал илэрхийлье.