ТУСГАЙ ЗОРИУЛАЛТААР АГНУУРЫН АМЬТНЫГ АГНАХ, ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ УРИЛГА

ТУСГАЙ ЗОРИУЛАЛТААР АГНУУРЫН АМЬТНЫГ АГНАХ, ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ УРИЛГА

 

Хугацаа: 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 09:00 цагт эхэлнэ.

 

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 242 дугаар тогтоолыг үндэслэн аймгийн хэмжээнд 2025 онд тусгай зориулалтаар агнуурын амьтдыг агнах, барих зөвшөөрөл олгох цахим дуудлага худалдааг зохион байгуулна.

 

Бүртгэл: • 2025.06.27-ны өдрөөс эхэлж

• 2025 оны 07–р сарын 3-ны өдрийн 09 цагт дуусна.

 

Босго үнэ: Агнуурын амьтны экологи эдийн засгийн үнэлгээний 20 хувь байна.

• Алтайн Угалз 1 толгой-4,440,000 төгрөг

• Алтайн Тэх 1 толгой -1,060,000 төгрөг

• Халиун буга 1 толгой -2,540,000 төгрөг

• Зэгсний Зэрлэг гахай 1 толгой -1,138,000 төгрөг

 

Өсгөх үнийн хязгаар: Оролцогч нь дуудлага худалдааны үнийг нэг удаад өсгөх доод хязгаар нь босго үнийн 10 хувиас доошгүй, дээд хязгаар нь босго үнийн 50 хувиас дээшгүй байна.

 

Дэнчин: Амьтны тухай хуулийн 29.1.4 дэх хэсэгт заасны дагуу дуудлага худалдаа эхлэх босго үнийн 10 хувь байна.

 

• Алтайн Угалз 1 толгой-444,000 төгрөг

• Алтайн Тэх 1 толгой -106,000 төгрөг

• Халиун буга 1 толгой -254,000 төгрөг

• Зэгсний Зэрлэг гахай 1 толгой -113,800 төгрөг

 

• Цахим хуудас: Дуудлага худалдаа эхлэхээс 24 цагийн өмнө БӨ аймгийн албан ёсны https://bayan-olgii.gov.mn/ цахим сайтад холбогдох линк байршуулна.

 

• Цахим хаяг: bayanulgiiagnuur@gmail.com Аж ахуйн нэгж байгууллага, иргэн оролцоно.

 

Агнах амьтны тоо хэмжээ:

• -Алтайн Угалз (Ovis ammon) 14 толгой /14-багц/

• -Халиун Буга(Cervuselaphns) 6 толгой /6-багц/

• -Алтайн Тэх /Carga sivirica/ 24 толгой /24-багц/

• -Зэгсний Зэрлэг гахай (Sus Scrofa) 9 толгой /9-багц/

 

Бүрдүүлэх материал:

• Дуудлага худалдаанд оролцох хүсэлт (ААНБ албан бичиг, иргэн өргөдөл);

• Дэнчин төлсөн баримтын хуулбар;

• Иргэний үнэмлэх түүнтэй адилтгах баримт бичиг;

• Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

• Хуулийн этгээдийг төлөөлж оролцох тохиолдолд төлөөлж буй этгээдийг гэрчлэх итгэмжлэл;

 

• Дэнчин байршуулах данс: Аймгийн ЗДТГазрын Төрийн сангийн данс: MN150090100020000955

• Холбоо барих утас: (+976) 99420249

You May Also Like