АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.БАУЫРЖАН ИРГЭДИЙН САНАЛ ХҮСЭЛТИЙН ДАГУУ ЦЭНГЭЛ СУМАНД АЖИЛЛАЛАА

Ард иргэдээс ирүүлсэн хүсэлтийн дагуу аймгийн Засаг дарга Д.Бауыржанаар ахалсан ЗХ-ний 340 дүгээр ангийн захирагч, хурандаа Н.Буянжаргал, Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн З.Болат, Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагч И.Байдол, Барилга захиалагчийн албаны хяналтын инженер Н.Жанимхан нар Цэнгэл суманд ажиллаж, тус сумаас “Сыргалы”, “Ахсу” рашаан хүртэлх замын нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа.

 

 

Нөхцөл байдалтай газар дээр нь танилцахад зам нь чулуу ихтэй, дэржигнүүртэй олон тооны хонхор жалга үүссэн байна. Үүнээс болж тус замаар нүүдэл суудал хийхэд хүндрэл учирч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн саатах, авар осол гарах зэрэг бэрхшээлтэй тулгардаг байна. Энэ асуудалтай биечлэн танилцсан аймгийн Засаг дарга Д.Бауыржан холбогдох хүмүүст санал боловсруулан аймгийн Засаг даргын зөвлөлд танилцуулж зам засах ажлыг эхлүүлэх үүрэг өглөө.

 

You May Also Like