Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт

1.Тусгай зөвшөөрөл шинээр авахыг хүссэн иргэн, аж ахуйн нэгж  Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн  11 дүгээр зүйлийн 11.1- д заасны дагуу дараах бичиг баримтыг бүрдүүлнэ:

1.1.Тусгай зөвшөөрөл хүссэн анкет  /баталсан маягтын дагуу үнэн зөв, бөглөсөн байх/;

1.2. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /зөвшөөрөл гарсан тохиолдолд/;

1.3.Тусгай зөвшөөрөл хүсэгч нь хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ, түүний хуулбар;

1.4. Тусгай зөвшөөрөл хүсэгч нь иргэн бол цахим үнэмлэх, түүний  хуулбар;

1.5 Галын аюулгүй байдлын дүгнэлт /ОБГ/

1.6. Тохирлын гэрчилгээ /СХЗХ/

1.7. Сумын Засаг даргын албан тоот

1.8. Дэлгүүрийн зураг /гадна, доторх

  1. Тусгай зөвшөөрлийн хугацааг  сунгуулахыг хүсэгч  дараах  бичиг баримтыг бүрдүүлнэ.

2.1.Тусгай зөвшөөрлийг сунгуулахыг хүссэн анкет / баталсан маягтын дагуу үнэн зөв, бөглөсөн байх/;

2.2. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;

2.3 Тусгай зөвшөөрөл хүсэгч нь иргэн бол цахим үнэмлэх, түүний  хуулбар;

2.3. Баримт бичгийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан хэлтэс хүлээн авах бөгөөд  эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг хийж, баримт бичгийн эх хувийг эзэнд нь буцааж өгнө. Хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг ирүүлсэн байх шаардлагатай.

АНКЕТ ТАТАХ

You May Also Like