Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 08-р сарын 23-ны өдрийн Б/32 дугаартай захирамжаар аймгийн Боловсролын газрын даргаар Гафугийн Амантайг томиллоо.

 

Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 08-р сарын 23-ны өдрийн Б/32 дугаартай захирамжаар аймгийн Боловсролын газрын даргаар Гафугийн Амантайг томиллоо.

Г.Амантай нь1972 онд төрсөн, дээд боловсролтой, математик мэдээлэл зүйн багш мэргэжилтэй, 2012 оноос өнөөдрийг хүртэл Өлгий сумын ЕБ-ын 5 дугаар сургуулийн захирлаар ажиллаж байсан, удирдсан хамт олон нь болон бэлтгэсэн сурагчид нь ЭЕШ-д тогтмол амжилт гаргаж ирсэн, иргэд олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг, туршлагатай боловсон хүчний нэг мөн.

Аймгийн Засаг дарга Д.Бауыржан боловсролын салбарыг шинэ шатанд гаргаж, ажилдаа ахиц гарган ажиллахыг шинээр томилогдож буй удирдлага болон боловсролын газрын нийт мэргэжилтэн, арга зүйчдэд үүрэг болголоо.

 

Боловсролын газрын даргаар 5 дахь жилдээ ажиллаж байсан Х.Зауре өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөж байгаа ба цаашид тус газрын дэд даргаар үргэлжлүүлэн ажиллахаар болжээ.

You May Also Like