
Ө.Тиянах
Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга
Боловсрол
2002-2007 онд Цагдаагийн академи дээд, баклавар “Эрх зүйч”
2014 онд Удидлагын хөгжлийн академи,“Төрийн захиргааны удирдлагаар мэргэшүүлэх
2015-2016 онд “Хууль зүйн ухааны магистр”
2017-2018 онд Удирдлагын академи, “Төрийн удирдлагын менежер”
Эрхэлж байсан ажил, албан тушаал
2009-2013 онд Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын Тамгын газарт Багийн Засаг дарга
2011-2013онд Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, Өмгөөлөгч,
2013-2016 онд Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газарт Хууль эрх зүйн хэлтсийн дарга
2016-2024 онд аймгийн Засаг даргын Тамгын газарт Хууль эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн
2025 оны 1-р сараас Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч
Аймгийн Засаг даргын Тамгын газар
Аймгийн Засаг даргын ажлын алба нь Тамгын газар байх бөгөөд дор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ.
-Харьяалах нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хөгжлийн стратегийн төлөвлөлт, хөтөлбөр, төсөл зохиох, зохицуулах, хяналт шинжилгээ хийх, үнэлж дүгнэх, бодлогын удирдамжаар хангах
-Засаг даргаас бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь зохион байгуулалт, эрх зүй, аж ахуйн талаар Тамгын газрын хэлтэс, албадын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, нутгийн захиргааны байгууллагыг чиглүүлэн удирдахад нь Засаг даргад туслах
-Хурал, Засаг дарга, доод шатны нутгийн захиргааны байгууллагыг шаардлагатай мэдээллээр хангах
-Хууль тогтоомж, Засгийн газар, Хурал, Засаг даргын шийдвэрийг биелүүлэх үүрэг бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах, гүйцэтгэлд нь хяналт тавьж үр дүнг тооцох
-Тамгын газрын бичиг хэргийг хөтлөх, байгууллага иргэдээс ирүүлсэн өргөдөл, санал гомдлыг шийдвэрлэх ажлыг зохион байгуулах
-Төрийн захиргааны ажилтныг бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх, тэдний ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах ажлыг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулах
-Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хэвийн үйл ажиллагааг хангаж, аж ахуйн талаар үйлчлэх.
Алсын хараа
Хүн, нийгэм, эдийн засгийн хөгжлийн хувьд тэргүүлэх аймаг болно.
Эрхэм зорилго, зорилт
Боловсролтой, эрүүл, хэл, түүх соёл, үндэсний ухамсараа эрхэмлэн дээдлэсэн иргэнтэй, унаган байгаль экологийн тогтвортой байдлаа хадгалсан, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, уул уурхай, боловсруулах үйлдвэрлэл хөгжсөн баруун бүсийн тэргүүлэх аймаг болно.
СТРАТЕГИЙН ЗОРИЛГО, ЗОРИЛТ
Хүний хөгжил дээр тулгуурласан хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх
Стратегийн зорилго 1:
Хүний амын хөгжлийн зорилтот түвшинг бүрэн хангана.
Стратегийн зорилго 2:
Хүнд ээлтэй орчин зорилтот түвшинг бүрэн хангана.
Стратегийн зорилго 3:
Бүс орон нутгийн хөгжлийн зорилтот түвшинг бүрэн хангана.
Стратегийн зорилго 4:
Эдийн засгийн зорилтот түвшинг бүрэн хангана.
Стратегийн зорилго 5:
Засаглалын зорилтот түвшинг бүрэн хангана.
Стратегийн зорилго 6:
Ногоон хөгжлийн зорилтот түвшинг бүрэн хангана.