Аймгийн Засаг дарга Д.Бауыржан, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дарга А.Галия болон холбогдох албан хаагчид Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газартай хамтран “Хамтын ажиллагаа-амжилтын үндэс” туршлага солилцох уулзалтыг 2022 оны 02 дугаар сарын 23,24-ны өдрүүдэд Ховд аймагт зохион байгууллаа. Уулзалтын үеэр Баруун бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн сэргээх төвийн байр болон хөдөлмөр, Халамж үйлчилгээний газрын ажлын байртай танилцаж сургалтад хамрагдсан. Ховд аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дарга Л.Билэгдэмбэрэл Аймгийн Засаг дарга Д.Бауыржанд өөрийн биеэр ирж энэхүү уулзалтад оролцож байгаад талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүслээ.