ШӨХТГ-ын аймаг дахь Улсын байцаагч Х.Болатбек иргэдийн гомдол мэдээллийн дагуу хяналт шалгалт хийхэд:
- МҮОНРТ -ийн төлбөр нь 9000 мянган төгрөг болж нэмэгдээгүй 1 сарын хураамж нь 850 төгрөг хэвээр байна.
- Өлгий сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор хог хаягдлын хураамжийн хэмжээг тогтоосон байна.
Үүнд: 2021 оны 9 дүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн мөрдөж эхэлсэн ба 2021 онд хог хаягдлын төлбөр хураамжийг Ковид-19 цар тахлын үед аваагүй ба 2022 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн сар бүр 10,000 төгрөгөөр авч эхэлсэн байна. / Орон сууцанд/
- МҮОНРТ-ийн орлогын 15% үйлчилгээний төлбөр гэж ЦШСГазар авдаг ба албан ёсны гэрээ байгуулсан юм байна.