LIVE: Аймагт вакцинжуулалт эхэллээ

Баян-Өлгий аймагт өнөөдөр өглөө 07:00 цагт Ковид19-ийн эсрэг вакцинжуулалт эхэллээ.
Энэ удаа Хятад улсын Синофарм үйлдвэрийн VeroCell вакцины 5461 тун вакцин Улаанбаатар хотоос цагдаагийн хяналтан дор ирсэн. Эхний ээлжинд тэргүүн фронтод ажиллаж буй Эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилчид, Зооноз өвчин судлалын төв, Онцгой, Цагдаа, Тагнуул, Шүүх, Автотээврийн төв, Мэргэжлийн хяналтын газрын албан хаагчид болон сургууль, цэцэрлэг, ажилчид, стратегийн ач холбогдол бүхий байгууллагын ажилтнуудыг хамруулж байна. Үүний дараа шат дараатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулахаар төлөвлөж байна.

Өлгий сумын хэмжээнд вакцинжуулалт хийх 4 цэг ажиллаж байна. Бүх суманд вакцин хуваарилан хүргэлт хийгдээд байгаа. Өнөөдрөөс сум тус бүр вакцинжуулалтын ажлыг эхлүүлнэ. Төлөвлөгөөгөөр эхний 5461 тун вакциныг 2 хоногт хийх юм. Дараагийн ээлж буюу 2 дахь ээлжин вакцин татан авах ажлыг энэ 7 хоногт багтаан зохион байгуулна. Аймгийн хэмжээнд нийт насанд хүрсэн 71800 хүн бий. Бүх иргэдийг вакцинжуулалтад хамруулахаар ажиллаж байна.

You May Also Like