Аймгийн хэмжээнд тодорхойгүй хугацаагаар гэрийн нөхцөлд баяр, хурим, найр болон бусад бүх баяр ёслол хийхийг хориглов.

Ковид-19 халдварын нөхцөл байдлын улмаас Баян-Өлгий аймгийн хэмжээнд халдварын тархалт өндөр байгаатай холбогдуулан дараах үйл ажиллагаа явуулахыг тодорхойгүй хугацаагаар хориглов.

Үүнд:

  • Олон хүн төвлөрсөн арга хэмжээ болох хурал, цуглаан, уулзалт,
  • Аливаа баяр ёслол тэмдэглэх,
  • Хурдан морь уралдуулах,
  • Одонгийн найр болон овооны наадам,
  • Хурим, хүүхдийн үс, гэрийн нөхцөлд баяр наадам хийх,
  • Сургалт зохион байгуулах,
  • Соёл, урлагийн уралдаан тэмцээн,
  • Баар, ресторан, караоке,
  • Хүүхдийн тоглоомын газар,

Харин дээр дурдсанаас бусад

  • Аймаг, сум, хот хооронд зорчих хөдөлгөөн,
  • Зах, барилгын материалын болон бусад барааны дэлгүүр, бүх төрлийн үйлчилгээ, ресторан, зоогийн газар, кафе, түргэн хоолны газар болон согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх цагийн хязгаар өглөөний 08.00 цагаас оройн 19.00 цаг хүртэл ажиллахаар шийдвэрлэсэн.

АЙМГИЙН  ОНЦГОЙ КОМИСС

You May Also Like