Цаг агаар дулаарч, голуудын мөс, өндөр уулсын гуу жалга, суваг шуудууны цас хайлж Согоог голын усны түвшин нэмэгдсэнээс үүдэн Улаанхус сум үер усанд автсан байна. Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Д.Бауыржанаар ахалсан ажлын хэсэг тус сумын нөхцөл байдалтай танилцан хойшлуулашгүй шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна.
Тодруулбал” аймгийн Засаг дарга Д.Бауыржан Замын сангаас шаардагдах хөрөнгийг шийдвэрлэж, яаралтай аймгаас болон хөрш зэргэлдээ сумаас үерийн далан босгох техник гаргахаар боллоо.
Одоогоор сумын удирдлагууд, гамшгаас хамгаалах алба, Онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах 71-р ангийн бие бүрэлдэхүүн 3 техник хэрэгслээр ажиллаж байна.
Н.Ерлан
2021.04.12