Маргааш өглөө 07:00 цагт вакцинжуулалт эхлэнэ

Баян-Өлгий аймгийн иргэдийг вакцинжуулалтад хамруулахаар бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна.
Вакцин татан авах ажлын хэсэг өнөөдөр өглөө үүрээр Улаанбаатар хотоос цагдаагийн хяналтан дор гарсан байгаа. Өнөөдөр орой ирэх бөгөөд вакцинжуулалтыг маргааш өглөө 07:00 цагаас эхлүүлэх юм.
Эхний ээлжинд тэргүүн фронтод ажиллаж буй Эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилчид, ЗООНОЗ, Онцгой, Цагдаа, Тагнуул, Автотээврийн төв, Мэргэжлийн хяналтын газрын албан хаагчид, сургууль, цэцэрлэг, ажилчид, стратегийн ач холбогдол бүхий байгууллагын ажилчдыг хамруулна.
Үүний дараа шат дараатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулахаар төлөвлөж байна.
АЙМГИЙН ШУУРХАЙ ШТАБ

You May Also Like