ӨНӨӨДӨР ЭНХ ТАЙВНЫ КОРПУСЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА.

Энх тайвны корпус нь 1991 онд тухайн үеийн Засгийн газрын урилгаар Монгол улсад анхны хөтөлбөрөө хэрэгжүүлж эхэлсэн ба өдгөө 30 жилийн тэгш ой тохиож байгаатай холбогдуулан тус корпусын орон нутаг хариуцсан захирал Ким Мансарай, Хөтөлбөрийн менежер Г.Баярсайхан, Д.Зоригтбаатарын бүрэлдэхүүн бүхий 6 төлөөлөгч 2021 оны 8 дугаар сарын 30-ны энэ өдөр Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогч С.Хонаев, Боловсрол газрын дарга Г.Амантай, ЗДТГ-ын НБХ-ийн мэргэжилтэн Ж.Эльмира нартай уулзаж аймагт хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүд болон хийсэн ажлуудаа дүгнэн ярилцаж, талархал илэрхийлэв.

1997 оноос хойш Баян-Өлгий аймагт нийт 36 сайн дурын ажилтан ирж Англи хэлний боловсрол олгох, багш ажилчдыг чадавхжуулах чиглэлээр ажилласан. Дэлхийд нүүрлэсэн цар тахлын улмаас энэхүү хөтөлбөрүүд түр зогсонги байдалд орсон ч цаашид нөхцөл байдал сайжирвал үргэлжлүүлэхэд бэлэн тухайгаа Ким Мансарай цохон дурдав.

Аймгийн Засаг даргын орлогч С.Хонаев цаашид сайн дурын ажилтнуудыг орон нутагт ажиллаж амьдрахад дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаа илэрхийллээ.

You May Also Like